admin 2018-03-12

Хөтлөгчийн ажлаас жүжигчний мэргэжил рүү амжилттай урвасан Б.Цэцэг анх “Хадаг” кинонд тоглосноор олонд танигдсан бүсгүй. “Ээж болох бэлтгэл” цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд эрүүл хооллолтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай мэдээлэл хүргэдэг Б.Цэцэг “Crossfit 07” фитнесс төвийг нээгээд чамгүй хугацааг үджээ.Энэ байдлаар нь түүнийг бүсгүйчүүдийн эрүүл мэндийн манаанд хамт зогсож байгаа ч гэж тодорхойлж болно. Олны танил л болсон хойно хүссэн хүсээгүй хэл ам дагадаг нь нууц биш. Түүнийг саяхан 3 байртай, 2 машинтай, 2 хүүхэдтэй хэмээх цуу тархжээ. Тэрээр энэ талаар “Гоё юм бэ яасс би чинь 3 байртай, 2 машаантай, 2 хүүхэдтэй юм байна ш дээ жолоочтой, аая аймар тэтгэдэг найз залуутай пааа зүүүдээ зүүд…. Гоё шүү та нар. Ахиад нэмээд ярь ярь офшор мофшор гээд өргөн хүрээнд ярих хэрэгтэй ш дээ биелэх ч юм билүү” хэмээн нийтэлж бухимдлаа илэрхийлжээ.

эх сурвалж http://sodonmedee.com

 

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*