admin 2018-03-12

оросын уран гулгагч, 13 настай Александра Трусова Болгарын нийслэл София хотод болсон өсвөрийн тэмцээнээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, уран гулгалтын түүхэнд анх удаагаа хамгийн хэцүү элементүүдийг амжилттай гүйцэтгэжээ. Тэрбээр Пёнчаны Олимпийн алт, мөнгөн медальт уран гулгагчид болох Алина Загитова, Евгения Медведева нарын дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлаган дор хичээллэдэг аж.

Александра өсвөрийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ. Шүүгчид түүний үзүүлбэрийг гайхамшигтай байсан гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байна.

Александраг удахгүй олимпийн шигшээ багт орох нь дамжиггүй гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*