admin 2018-03-12

Гадаа найзтайгаа инээлдэн зогсож байхад нэг нүдэнд дулаахан ах ирж Сайн уу? Миний дүү нар ах нь буян үйлдэх гэсэн юм тэнд очиж ярьцгаая гэсээр хүний холоос жоохон зайдуу очиж зогсохоор нь эхэндээ жоохон буруугаар бодож байлаа..Ахын дүү нар facebook ашигладаг уу гэхээр нь толгой дохиход 13 настай охин Очир буудалд үхсэн хэргийг санаж байна уу? “Ах нь тэр охины аав нь бнаа гэж нулимасаа тэвчинэ хэлээд удахгүй Баянзүрх дүүрэг дээр анхан шатны шүүх хурал нь болно ах нь охиныгоо амьд байхад нь энэ бүхнийг өгөх ёстой байсан юм гээд май ахын дүү нар дуртай юмаа авч идээрэй гэсээр мөнгө өгөхөд нь өдөр хоног хором бүрийг охиныхоо төлөө одоо хүртэл зориулж байгаа тэр аавын сэтгэл охин минь хараад баярлах байх ав ав гэж хэлэх тэр л сайхан сэтгэлийг нь бодоод хадгалж явнаа гэсээр авлаа.

Ах нь охиныхоо бурхан болохын өмнөхөн Алтан гадас одонгоор шагнуулсан байсан юм шагнал авах тэр баярт мөчтэй зэрэгцэн миний охин хүн дүрстэй алуурчидад гэсээр тэвчиж чадалгүй уйлахад нь дагаж нулимас урсаж байлаа миний дүү нар хэддүгээр анги вэ гээд та нар л ирээдүйд энэ нийгмийг авч явах хүмүүс энэ нийгэм чинь ээдээ мөн аймар хамгийн балиар заваан хүн ёсноос гадуурх тийм л нийгэм болж энэ нийгмийг л болиулаарай гэсээр тэвэрээд охиныхоо зургийг миний охин ийм л хөөрхөн сайхан охин байсан юм гэсээр харуулав үнэхээр л хөөрхөн нүдэнд дулаахан тэр л бяцхан охин…..

Би ч гэж би анх ийм мэдээ гарахад нь ямар аймар нийгэм бэ яаанаа тэр жоохон охин гэсээр мартаж орхиж надад бидэнд энэ мэт мартсан хэр олон бузар муухай зүйлүүд байгаа бол гэртээ ирээд хэрэг яаж шийдэгдсэн бол гээд унштал Шүүх шинжээчид архины гүн хордлого гэж үнэхээр……

Ийм муухай нийгэмд ядаж шүүх нь үнэн зөв шийдвэр гаргадаг байгаасай хууль нь бодит байгаасай удахгүй шүүх хурал нь болно гэсэн аймшигт нийгмийн золиос болсон тэр бяцхан охины төлөө амьдын үхэлд унасан одоо хүртэл итгэж чадахгүй байгаа аав ээж хоёрых нь төлөө ирээдүйн бяцхан дүү нар ирээдүйн эзэд болсон үр хойч биднийхээ төлөө шүүх минь зөв дүгнэлт зөв шийдвэр гаргаасай дахиж хэн ч энэ нийгмийн золиос битгий болоосой хүн хүнээ хайрлах сэтгэл хүн ёсоо битгий алдаасай.

Охин минь биднийг уучлаарай энэ мууу бүхний золиос болгосонд чи энэ нийгмийг эмчлэх түлхүүр нь болсон юм шүү шүүхийн шийдвэр зөв гарсан цагт Диваажинд тайван нойрсоорой гэж хэлнээ охин минь..2018.01.08

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*