admin 2018-03-13

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтлөгч хийж олон танигдсан Д.Одзаяаг одоо бол танихгүй хүн ховор. Орой бүр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр учиран золгох болсон тэрээр хэлний чиглэлээр их сургуулиа дүүргэсэн ч хоббигоо даган хөтлөгч болсон гэдэг. Хөтлөгч, сэтгүүлч, нэвтрүүлэгч гээд олон гуншинтай бүсгүй сошиал орчныг чадварлаг ашиглаж өөртөө ч хэрэгтэй, өрөөлд ч хэрэгтэй мэдээллүүдээр олон нийтийг хангаад зогсохгүй бэлгийн хур буулгах нь ч бий.

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяатай ханилан сууж, хосууд хөөрхөн хүүтэй болсон цаг саяхан мэт. Одоо бол хүү нь 5 настай том эр бөгөөд саяхан хөтлөгч Одзаяа амаржиж, хүүгээ охин дүүтэй болгожээ. Амаржих хүртлээ ажлаа хийж байсан тэрээр эфирт гарахдаа гэдсээ хэрхэн далдалдаг байсан зургаа дэлгэжээ.

Дашрамд сонирхуулахад, Тэрбээр Зайсанд байрлах “Seoul royal county” гэх 700 саяын үнэтэй хотхонд гэр бүлийн хамт амьдардаг юм.

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*