admin 2018-03-13

Мацаг барихын ач тус, эрүүл хооллолтын гайхамшигийг түгээн дэлгэрүүлж өөрийн биеэр нотлон харуулж яваа хөтлөгч П.Анужин саяхнаас өөрийн “МонГал Товчоон” нэртэй баримтат туурь нэвтрүүлгээ олонд хүргэж эхэлсэн билээ. Анх “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж эхэлснээс хойш элдэв хэл аманд өртөх болсон тэрээр үе үе жинтэйхэн хариу бариад авдаг.

Нэг хэсэг түүнийг “Херо”-ийн Баатартай учир ургуулсан талаар хэвлэлээр шуугиж байсан. Ундрал, Анужин, Баатар гуравын ярилцаж буй бичлэг зэрэг хүртэл цацагдаж явсан удаа ч бий. Түүний цахим хуудсанд ирсэн нэгэн сэтгэгдэл дор хөтлөгч Анужин тэрхүү бичлэгний талаархи нэгэн нууцыг дэлгэв. Тэрээр хэлэхдээ :

Хорхой ч гэсэн биед нь хүрэхээр атирдаг гэж үг бий байх аа?!! Миний уурлаж бухимдах миний л асуудал! Харин хулгайч нохой мэт нууцаар биесээ бичиж, түүгээр ашиг ологчид, амьдрагчид буй болж, хүн хүндээ итгэх итгэлийг уллаж, нийгэмд үл итгэлцэл буй болгосон нь тэр улсын их ял юм даа! Тэр бичлэгээр хэсэг улс байр оронтой болсон гэдэг! Яамайдаа! Хувийн хэрэг хувьсгалын хэргийг ялгаж байвал зохино гэж би боддог! Танай гэрийн хаалгыг би өшиглөж ороод шүүхгүйтэй адил хүний хувийн орон зай руу довтлох нь ухаант хүний үйл бус! Мундаг муу гэж бодох нь өөрийн тань хэрэг ээ хө! хэмээжээ.

Азын шидэт чулуугаа та мэддэг үү…
Төрсөн жилийн ээлтэй чулуугаа өдөр тутмын амьдралдаа биедээ зүүж хэрэглэх нь байгалийн чулууны далдын хүч эзэндээ аз авчрах, аливаа муу зүйлээс хамгаалж эзнээ ямагт ивээж байдаг байна.

Эрт цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилгоор зүүж, чулууны “Ид шидийг” ашигладаг байсан ба одоо ч мөн гоёл чимэглэлдээ хэрэглэж, чулууны ач тусыг мэддэг болсон байна.

1-р сар АНАР (Garnet) Амар тайван байдал

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.

2-р сар ЯГААН БОЛОР (Amethyst) Хүч чадал

Энэхүү чулуу нь бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг. Эртний Римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.

3-р сар УСАН БОЛОР (Aqua Marine) Эв нэгдэл…

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*