admin 2018-03-13

Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан танилцуулсан юм. Татварын шинэчлэлийн хуулийн төсөлд татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл иргэн, аж ахуйн нэрийг санхүүгийн тайлан балансаа үнэн,

зөв гаргадаг хандлага руу чиглүүлжээ. Тухайлбал, бүх аж ахуйн нэгж орлого, зарлагаа жилд дөрвөн удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлдөг байсан бол Аж ахуйн нэгжийн албан

татварын тухай хуулийн төслөөр тавин саяын орлоготой компаниуд жилдээ нэг удаа тайлан гаргаж, татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг 24 сар хүртэл сунгасан юм. НӨАТ-ын шинэ систем үйлчилж эхлэхэд улсын хэмжээнд 1700 касс байсан. Түүнээс хойш жил хагасын хугацаанд 63 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, татварын орлого 1.3 их наяд

төгрөгөөр давж биелсэн нь татварын бааз суурийг 40 дахин өсгөсөн 63 мянган кассын машины үр дүн юм. Одоогоор 63 мянган цэг дээр бүх орлогыг бүртгэж байна. Цаана нь 20 гаруй мянган цэг дутуу байгаа бөгөөд удахгүй НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам өгч эхлэх юм.

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*